Сонгуулийн санал хураалтай холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс түр зогсоохоор УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар хуульчилсаны дагуу энэ хөдөлгөөн зогссон байгаа. Гэхдээ иргэний сонгох эрхийг нь хангах үүднээс сонгогчдын нэрийн жагсаалтад дор дурьдсан нөхцөл бүхий хүмүүсийг нэмж бүртгэгдэж болдог байна.
Сонгогчийн нэрсийн жагсаалтад
- Огт бүртгэлгүй байсан
- Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүмүүс багтдаг аж.
Энэ тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.13-д заасны дагуу 2020 оны зургаадугаар сарын 3-нд сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн нам, эвслийн хүсэлтийг үндэслэн
- МАН
- АН
- Зон олны нам
- ШИНЭ эвсэл
- Зөв хүн электорат эвсэл
- Хөгжлийн хөтөлбөрийн нам
- Монголын ногоон нам
- Та бидний эвсэл
- Ард түмнээ хайрлая нам
- Сахигтун үндсэн хуулийн 19 эвсэлд сонгогчийн нэрийн жагсаалтын холбогдох хэсгийг буюу өөрөөр хэлбэл өөрийн нэр, эцэг эхийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээллийг цахим хэлбэрээр нэг удаа хүргүүлсэн.
Зургаадугаар сарын 3-ны өдрөөс хойш сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор сонгогчийн нэрийн жагсаалт бас өөрчлөгддөг.
Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч шилжих талаар /УИХ-ын сонгуулийн тухай хууль /
- 24.1. Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.
- 24.2. Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.
- 24.3. Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.
Дээр тодруулсан найман субъект нь зургаадугаар сарын 2-9-ний өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд нотлох баримтаа бүрдүүлээд шилжих боломжтой.
Улсын хэмжээнд тойргоос тойрогт нийт 4,223 сонгогч шилжсэн.
Үүнд,
- Аймагт 1,652
- Дүүрэгт 2,571 хүн шилжсэн.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүх материалыг цахимжуулж үндсэн санд оруулсан. Өөрөөр хэлбэл бид аль ч мэдээллийг ямар ч тохиолдолд үзэж, шалгах боломжийг бүрдүүлсэн” гэдгийг хэллээ.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
