“Эрдэнэс Монгол” ХХК болон БНКАЗУ-ын “Эрдэс түүхий эд боловсруулах цогцолбор төв”, ХБНГУ-ын “Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг” компани, “Коэус консалтинг” компани хооронд 4 талт санамж бичиг байгуулав. “Эрдэнэс Монгол” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ХБНГУ-ын “Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг” компанийг төлөөлж Монгол дахь төлөөлөгч Н.Цэнд-Аюуш нар гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар Монголын уул уурхайн салбарт байгаль орчинд ээлтэй, цоо шинэ инновацын төслийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Нүүрсний уурхайн ашиглалтын явцад цахилгаан станц болон хувь хэрэглэгчийн шаардлагад нийцэхгүй бага илчлэгтэй нүүрс их гардаг. Тухайлбал, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас гэхэд жилд 300 мянга орчим тонн цахилгаан станцад ашиглах боломжгүй нүүрс гардаг байна. Харин тэрхүү нүүрсийг ашиглан төмөр, хөнгөн цагаан, цахиурын нэгдэл болох метал хайлш үйлдвэрлэх боломжтой. Тиймээс төслийн хүрээнд хайлшийн үйлдвэр болон цахилгаан станц барих бөгөөд техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилгоор уг санамж бичгийг байгуулж байна.
Үйлдвэрийн түүхий эд болох хаягдал овоолсон нүүрсийг Шивээ-Овоо нүүрсний уурхайгаас бүрэн хангана. Байнгын алдагдалтай ажиллаж ирсэн Шивээ-Овоогийн уурхайн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд энэхүү ажил чухал ач холбогдолтой гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү тодотгосон. Төслийн хүрээнд баригдах цахилгаан станцын Техник, эдийн засгийн үндэслэлийг “Эрдэнэс Монгол” компани боловсруулах бол Казакстан, Германы тал хайлш боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах юм байна.
Ташрамд дурдахад, металл хайлш нь ган төмөрлөгийн үйлдвэрт хэрэглэх гол түүхий эд болохын хувьд ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг зэрэг орны төмөрлөгийн үйлдвэрийн салбарт ихээхэн хэрэгцээ шаардлагатай байгаа аж.
More Stories
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...
“Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаа нь 1990-ээд оны Монголын яруу найргийн шинэчлэлийг түүчээлэгчдийн багш байв”
Монгол түмнийхээ түүх, соёл, хэл бичиг, уран зохиол, өв уламжлалыг эрхэмлэн дээдэлж, судлан таниулж, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нэгэн насны...
“Акуа Гардены хоёр блокийг нурааж болох шүүхийн шийдвэр гармагц буулгахад бэлэн”
“Акуа Гарден” хорооллын барилгыг хэзээ нураах талаар хотын дарга мэдээлэл өглөө. Хотын дарга Х.Нямбаатар "Захиргааны хэргийн шүүхэд 2024 оны зургаадугаар сарын 18-нд...
Өнгөрсөн онд 15 боомтоор бараа бүтээгдэхүүн нэвтэрчээ
Монгол Улс эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, гадаад валютын нөөцийг 2026 онд 10 тэрбум ам.долларт хүргэх, инфляцыг 3 хувьд хүргэх...
Соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн...
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд
2024 оны хоёрдугаар сарын 21-ны Лхагва гарагт эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ. ...