Энэхүү нэмэгдэл хөлсийг багшид олгосноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг, сургуульд хамрагдах, багшийн ажлыг бодитой үнэлэх, хувьсах зардлын санхүүжилтийг оновчтой болгож үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оршин суугаа газрын цэцэрлэг, сургуульд хамрагдах боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь тэдний нийгэмших, биеэ авч явах, амьдрах чадварт ахиц гарах, боловсрол эзэмших тэгш эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам




