Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд 11.00 цагт эхэлсэн. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийсэн. Тэрээр өдөрт 150-200 эмч тусгаарлагдан, өвчтөнүүдтэйгээ хамт ажиллаж байна. Гадаад улсад манай 32 иргэн халдвар авснаас 13 нь эдгэрсэн. Шведэд бие нь муу байсан манай нэг иргэний биеийн байдал наашилж байна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн.
Хүн амын дунд халдвар тархаахгүйн тулд тусгай эмнэлэг ажиллуулах нь илүү үр дүнтэй байгааг бусад улсад харууллаа. Түлэнхийн эмнэлгийн барилгын явц 80 хувьтай байна. Хоёр компани барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа ч ажил зогссон. Тэд гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтэй байна. Энэ эмнэлэгт суурилуулах багаж хэрэгсэл бэлэн болсон.
Одоогоор манай улсад зургаан эмнэлэгт “ковид-19”-ийг илрүүлэх шинжилгээ хийж байна. Хэрэв халдвар хүн амын дунд тархвал ЭМЭМҮТ, Ховд аймаг гэх мэт өөр томоохон эмнэлгүүдэд нэмэлтээр шинжилгээ хийх боломжтой.
Эрүүл мэндийн ажилтнуудаа шинэ орон сууцанд оруулах чин хүсэл бидэнд байна. Халдварын тархалт, өвчлөлд тулгуурлан эм, хэрэгслийн нөөцөө нэмэх шаардлагатай. ДЭМБ-аас бидэнд нийт хүн амын 1 хувьд халдвар тархах эрсдэлтэйг анхааруулсан. ДЭМБ-ын хурал саяхан хоёр өдрийн турш үргэлжиллээ.
Нийт 112 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт манай салбарт хэрэгтэй боллоо. Вирусын эсрэг үйлчилгээтэй эмийн нөөц, нэг удаагийн тариур, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоо нэн даруй нөөцлөх хэрэгтэй.
Дэлхий цаашид хуучин шигээ болохгүй. Бүх улс орон бүх эрсдэлийг хянаж чаддаг гэж боддог байв. Гэтэл гар барих төдийд халдвар авах эрсдэл дунд бид амьдарч байна. Хүн амгалан тайван орших амаргүй байна. Вирус чимээгүй тархсаар байна. Олон улсын түвшинд хамтын ажиллагаа хэрэгтэй. Эрүүл мэнд бол тансаглал биш, хэрэгцээ юм. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх шаардлага үүслээ. Эрүүл дэлхийн төлөө хамтран зүтгэхийг би та бүхнийг уриалж байна “ гэлээ
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
