Иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Смарт БХД” ХХК-ийн “Смарт” супермаркетаар үйлчлүүлэхэд өмхий үнэртээд байна гэсэн иргэний гаргасан гомдлын дагуу тус супермаркетын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг /гурилан бүтээгдэхүүн, хиам, даршилсан ногоо/ дотоод журмын дагуу устгаагүйгээс агуулахад хөгцөрч, өмхийрсөн байсан зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулан ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Амиа хорлохыг завдсан бүсгүйг тайвшруулж эсэн мэнд буулгажээ
Next post С.Баяр нарт холбогдох шүүх хурлыг хойшлууллаа