Улсын Онцгой комиссоос гаргасан төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэрийн дагуу “Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах” тухай Засгийн газрын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Бургастай-Лаоемяо боомтыг нээжээ.
Боомт нээсэнтэй холбогдуулан БНХАУ-ын ачаа тээврийн жолооч нарыг хилийн бүсэд тусгай хяналтын дор нэвтрүүлж, тээвэрлэлтийг зохион байгуулах арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ГЕГ-ын дарга Б.Асралт нарт тус тус даалгасан байна.
“Алтайн хүдэр” ХХК-ийн уурхай сар бүр Говь-Алтай, Ховд аймгийн 38 иргэн, аж ахуйн нэгжүүдээс 8.6 тонн мах, 560 литр сүү, сүүн бүтээгдэхүүн, 11.7 тонн хүнсний ногоо зэрэг ахуйн хангамжийн бараа материалын худалдан авалт хийж, уурхайчдын хоол хүнсэнд ашигладаг байна.

Мөн дээрх орон нутгийн ханган нийлүүлэгч жижиг, дунд үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд сард 152 сая төгрөгийн төлбөрийг шилжүүлдэг бөгөөд тус боомт нээгдсэнээр уурхай ажиллаж, улмаар экспорт сэргэн, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх ач холбогдолтой юм.
Говь-Алтай аймгийн Цээл сум дахь Бургастай боомтоор “Алтайн хүдэр” ХХК жилд дунджаар 1-1.16 сая тонн төмрийн хүдэр экспортолж, Улсын төсөвт 15.7 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт нэг тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Эх сурвалж: ЗТХЯ
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
