Н.Номтойбаяр “Сүүлийн өдрүүдэд бие даан нэр дэвших болон телевизийн нэвтрүүлэгт оролцсонтой холбоотойгоор АТГ, Нийслэлийн прокурорын байгууллагад дуудагдах боллоо. Энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр УЕП Батын Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан. Хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаа талаар би өмнөх сард нь мэдээлэл хийх үеэрээ чаддаг юм бол АТГ, УЕП миний бүрэн эрхийг түдгэлзүүл гэсэн.
Арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хийсэн хэвлэлийн хурлыг хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн гомдол гаргасан. Үүний хариуд Нийслэлийн прокуророос 12 сарын 26-нд хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. УЕП Б.Жаргалсайхан УИХ-д худал мэдээлсэн, намайг гүтгэн доромжилсон, авлига албан тушаалын давуу байдлаа ашигласан. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Хууль цаазын тэргүүн зөвлөх байна уу, Улсын Ерөнхий прокурор байна уу, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байна уу хамаагүй. Намайг хэн нэгэн яасан тэнэг үйлдэл хийв ээ, УЕП-ыг нотлох баримтын хамт АТГ-т өгч нүд рүүгээ гараа хийж байна бодох байх. Миний баримталдаг зарчим бол хуулийн өмнө тэгш байх. Намайг худал мэдүүлэг өгсөн, ХНХ-ын сайд байхдаа албан тушаалын байдлаа ашигласан гэж гүтгэж байгаа юм бол би нотлох баримтад үндэслээд УЕП-ыг Авлигатай тэмцэх газар өгч иргэний эрхээ эдэлж байна. Прокурор байлаа гээд хуулиас давуу байж болохгүй. АТГ-ын бичиг хэрэгт гомдлоо өгчихлөө.
Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр сайдаар ажиллаж байхдаа гаргасантай яг ижил шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018, 2019 онд гаргасан. Эдгээр шийдвэрээ буруутай гэж үзэхгүй хэр нь намайг буруутай гээд байна. Энэ гомдлынхоо хариуг авахаар 18 хоног хүлээж байна. Намайг хэлмэгдүүлж яллахдаа надад мэдэгдэхгүйгээр яллачихаад дараа нь мэдэгдэж байсан хүмүүс шүү дээ” гэлээ.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
