Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшиллоо. Тодруулбал, шүүх хуралд оролцогч Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хангаж, энэ сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм.

Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Эрдэнэт үйлдвэр хоёр сая ам.долларын нэмэлт орлоготой ажиллалаа
Next post Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна