Монгол Улсын 14 иргэн Вьетнам улсад гэмт хэрэгт холбогдсон бол манайд вьетнамын нэг иргэн ял эдэлж байгаа юм байна. Тиймээс гэмт этгээдийг харилцан шилжүүлэх, саатуулахтай холбоотой заалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан бөгөөд шилжүүлэхээс татгалзах үндэслэл, баримт бичиг, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон аж.
Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталсан ба Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт 18 улстай гэмт хэрэгтнийг шилжүүлэх гэрээ байгуулсан байна.




