Вьетнамтай гэмт этгээд шилжүүлэх тухай хууль баталлаа

Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, Вьетнамын гэрээг соёрхон батлах тухай хуулийг  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.

Монгол Улсын 14 иргэн Вьетнам улсад гэмт хэрэгт холбогдсон бол манайд вьетнамын нэг иргэн ял эдэлж байгаа юм байна. Тиймээс гэмт этгээдийг харилцан шилжүүлэх, саатуулахтай холбоотой заалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан бөгөөд  шилжүүлэхээс татгалзах үндэслэл, баримт бичиг, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон аж.

Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталсан ба Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт 18 улстай  гэмт хэрэгтнийг шилжүүлэх гэрээ байгуулсан байна.

+ There are no comments

Add yours