Их Британийн Засгийн газар коронаварусын эсрэг вакциныг гаргаж авахаар бүх хүчин чадлаа дайчилж байна гэж BBC агентлаг мэдээллээ
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Мэтт Ханкокын мэдээлснээр Оксфордын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн коронавирусын эсрэг вакцины хүн дээрх туршилтыг энэ Пүрэв гарагаас эхлүүлэхээр болжээ. Тус улсын хувьд эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хэрэгслийн хомсдолд орж,нийлүүлэгч компаниудад захиалга өгсөн ч тэр болгон нийлүүлэлт хийгдэхгүй байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус улсад шинээр 823 хүн нас барж,нийт нас баралт 17,337-д хүрээд буй.
Тэрээр “Коронавирусыг эмчлэх төрөл бүрийн эм,эмчилгээний аргуудыг хэрэглэж байгаа боловч эцсийн ялан дийлэх арга бол вакцин. Тийм ч учраас Их Британийн Засгийн газар вакцин үйлдвэрлэлтэд бусад улс орнуудааас илүү их мөнгө зарж байна” хэмээн ярижээ.
Хамгийн найдвар төрүүлж буй Лондонгийн Империал болон Оксфордын их сургуулиудын хоёр төрлийн вакцин гарган авах судалгааны ажилд Засгийн газраас нь нийт 42.5 сая фунт.стерилингийн санхүүжилт үзүүлжээ.
Мөн тэрбээр “Дэлхийд вакцин гаргаж авсан анхны улс болох нь маш том зүйл учраас Засгийн газар эрдэмтэддээ маш сайн дэмжлэг үзүүлж байна” гэжээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
