УИХ-ын 2016 оны сонгуулиар ялагдал хүлээсэн АН-ынхан удирдлагын багтаа томоохон өөрчлөлт хийж залуу, туршлагатай улстөрчдөөр багаа бүрдүүлж эхэллээ. Тухайлбал, өнгөрсөн пүрэв гарагт НИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааны оронд томилсон. Тэгвэл тус намынхан өнөөдөр бас нэгэн томилгоог хийх гэж байгаа нь улстөрийнхөний дунд төдийгүй эрх баригч МАН-ынханы анхаарлыг татаж эхэллээ.
Тодруулбал, тус намынхан 2017 онд өөрсдийгөө шинэчлэгдэж, нээлттэй нам болж байгаагаа тунхаглаж байсан. Тэгвэл тэд энэ удаад үүнийгээ баталж сонгуулийн гол цөм болсон Нийслэл рүү анхаарлаа хандуулж Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулгыг Ш.Түвдэндоржоор солихоор болжээ.
Учир нь Д.Баттулга УИХ-ын 2016 оны сонгуулиар Нийслэлийн АН-ын сонгуулийн Ерөнхий менежерээр ажиллаж намаа ялагдуулсан гэдэг хар тамгатай. Тэгсэн ч тэрбээр намаа удаа дараа ялагдалд хүргэсэн хэрнээ дахин Нийслэлийн АН-ыг гартаа оруулж өөрийнхөө гэр бүлийн нам болгож албан тушаалын томилгоог хайр найргүй хийж намынхаа гишүүдийг бухимдуулж байсан удаатай. Үүгээр ч зогсохгүй түүнийг намынхаа Үндсэн дүрмийг тоодоггүй, намдаа бус гэр бүлдээ болон МАН-д үйлчилдэг гэдгийг намын нөхөд нь ярьдаг. Ийн хэлэхийн учир нь АН-ын дүрэмд “АН сонгуульд олонхи болоогүй тохиолдолд тухайн шатны намын дарга, дэд дарга нар, ХЭГ-ын даргыг огцорсонд тооцно. Түүнээс гадна тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэсэн заалт байдаг ч тэрбээр намынхаа дүрмийг үл тоон Нийслэлийн АН-ын дарга болж байсан сүйхээтэй нэгэн. Мэдээж Нийслэлийн АН-ын дарга гэдэг хариуцлагатай албан тушаал. Тиймээс тус намынхан 2016 оны сонгуулийн алдааг давтахгүйн тулд ийнхүү Д.Баттулгыг Ш.Түвдэндоржоор солих болсон шалтгаан нь энэ аж.
Ш.Түвдэндоржийн тухайд тэрбээр 2011 онд нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байхдаа “5 А” мөрийн хөтөлбөрийг санаачлан гаргасан мөн хуваагдаад байсан намынхаа нөхдийн талцал, тэмцлийг эвлэрүүлж 2012 оны НИТХ-ын сонгуулийн ялалтыг намдаа авчирч нийслэлд олонхи болж чадсан хэмээн одоо ч намынх нь нөхөд ярьдаг.
Тухайн үед Ш.Түвдэндорж намаа нийслэлийн ИТХ-д олонх болгоод зогсохгүй өөрөө ч УИХ-ын гишүүн болж нийслэлийн намын даргын албан тушаалаа Үүл баатарт сайн дураараа хүлээлгэн өгч байсан түүхтэй. Тэрбээр 1992 хойш өнөөдрийг хүртэл намынхаа Удирдах зөвлөлд тасралтгүй ажиллахдаа АН-ын ҮЗХ-ны намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж өөрийнхөө чадал чансааг бас л намынхандаа харуулаад амжсан.
Ийм л нэг тулхтай, түшигтэй, туршлагатай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид гэх тодорхойлолтыг намынхаа нөхдөөс авсан тэрбээр ийнхүү нийслэлийн АН-ын даргын албан тушаалдаа дахин томилогдох болжээ.
Түүний бас нэг давуу тал нь гэвэл тэрбээр Улаанбаатарын унаган хүү. Нийслэлийн газар зүйн байдал иргэдийнхээ юу хүсч мөрөөдөж буйг хэнээс ч илүү мэдэх нэгэн. Тиймээс л тэрбээр 2012 онд түүхэндээ анх удаа намаа НИТХ-д олонхи болгосон нь түүний хамгийн том гавьяа учраас энэ удаад түүнд намынх нь нөхөд дахин итгэл хүлээлгэж 2020 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалт байгуулах чадалтай нэгэн хэмээн үзэж буй аж.
Ямартай ч АН-ынхан энэ удаад тавиулуудыг бус Улаанбаатарын унаган хүүд нийслэлийн хувь заяаг атгуулсан нь эрх баригч МАН-ын өмнөөс тавьсан тэсрэх бөмбөг ч байж мэднэ.
эх сурвалж: erennews.mn
10 thoughts on “Д.Баттулгын алдааг Ш.Түвдэндорж засна”
Leave a Reply Cancel reply
More Stories
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...

За Түвдээ чи одоо больж үз. 12 онд нийслэлийн намын дарга байж намаа хаяж их хурлын жагсаалтын квот хөөгөөд алга болоход чинь арга буюу Үүл дарга намаа авч орж сонгуульд ялсын. Юун 5 А хөтөлбөрийг чи хийх хаха тэрийг чинь Үүл Тулга бид хэд сар гаран сууж хийж байсым. Чи зүгээр одоо явж үз. Өчнөөн жил гавьяа байгуулаагүй байж намаар тэжээлгэлээ. Зайгаа тавих болсоон бид. Онигоо шүү зүгээр
Шаравын хүүхдүүдэд АН ямар төлж дуусдаггүй өртэй болсон юм бол?
battulga darga ymar sain ajillasan bile dee yg ymar aldaa gargasan gj be
Манай архичин Түвдээ бас дарга болох гээд гүйгээд байгаа юм уу 16 оны сонгуульд 2 хүүхэнд нам тавиулаад 3-т орсон онигоо нь байж л байна хихи
Tuvdendorjoo odoo bolio chi yu hiij buteesen gj ene ve
ooroo hiij buteesen zuiltei bolchood daraa ni ingj yrivl arai deer ym bishuu Tuvdee dargaa
hunii hiisen ajlig ooroo hiisn gd ywj bdg ichih nuur chamd alguu Tuvdendorjoo odoo zgr zaigaa taviad zailj uz
orond ni Tuvdendorj boloh gj bgmuu oor hun bdggu ymuu uneheer emgeneltei ym bolj bgn bndaa
biee zasaad geree zas gdg bhaa tuvdee mine ehleed oorigoo zasj uz
За хөөрхий номхон тэмээ ноолоход амар гэж ганц гайгүй ажилладаг Баттулгыгаа ингэх юм уу Эрдэнээ гуай ?