Монгол Улсын хилээр 2020 оны эхний улиралд 551.9 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 712.3 (56.3%) мянгаар буурчээ.
Манай улсын хилээр энэ хугацаанд 283.8 мянган зорчигч орсон байна. Тэдний
- 32.1% нь Замын-Yүд
- 25.7% нь Буянт-Ухаа
- 14.9% нь Алтанбулаг
- 10% нь Гашуунсухайт
- 4.3% нь Шивээхүрэн
- 13% нь бусад боомтоор орж иржээ.
Коронавируст халдвар (COVID-19) дэлхий дахинд гарсантай холбогдуулан Монгол Улсын хилийн боомтуудыг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хааж эхэлсэн. Энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын 31 иргэн агаарын боомтоор, 3,939 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар орсон бол гуравдугаар сард Монгол Улсын 1,830 иргэн тусгай үүргийн нислэгээр, 296 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар тус тус ирсэн байна.
Хавирга боомтыг энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс, Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, Булган, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн боомтуудыг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс, Буянт-Ухаа боомтыг хоёрдугаар сарын 15-ны өдрөөс, Алтанбулаг, Арц суурь, Боршоо, Тэс, Ульхан, Ханх, Цагааннуур, Сүхбаатар, Эрээнцав боомтуудыг гуравдугаар сарын 23-ний өдрөөс тус тус хаасан байна.
Улсын хилээр орсон зорчигчдын 85.5% нь Монгол Улсын иргэд, 14.5% нь гадаад улсын иргэд байна.
Өмнөх оны мөн үеэс
- Турк улсын жуулчид 250 (109.6%)
- Беларус улсынх 32 (6.5%) хүнээр тус тус өссөн бол БНХАУ-ынх 20,572 (75.5%)
- Япон улсынх 1,629 (60.9%)
- АНУ-ынх 990 (53.7%)
- Өмнөд Солонгосынх 2,551 (34.5%)
- ОХУ-ынх 8,041 (31.8%) хүнээр тус тус буурчээ.


Улсын хилээр 2020 оны эхний улиралд 371.3 (давхардсан тоогоор) мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 226.6 (37.9%) мянгаар буурчээ. Тэдгээрийн 24.7 хувийг ачааны машин
- 17.7 хувийг суудлын машин
- 55.3 хувийг ачааны вагон
- 2.3 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна.
Нийт тээврийн хэрэгслийн 56.7 хувь нь Замын-Yүд, 12.8 хувь нь Сүхбаатар, 11.4 хувь нь Гашуун сухайт, 7.8 хувь нь Алтанбулаг, 4.5 хувь нь Шивээ хүрэн, 6.8 хувь нь бусад
боомтоор тус тус нэвтэрсэн байна.
Эх сурвалж: ҮСХ
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...