Хоёр жил орчмын өмнө Өмнөговь аймагт нүүрс тээвэрт явж байсан жолооч машиндаа шатаж нас барсан хэрэг гарч байв. Уг хэргийг аймгийн Ханбогд сумын сум дундын цагдаа, прокуророос 4 удаа, Ерөнхий прокуророос нэг удаа хаасан байна. Улсын Ерөнхий прокурорт жилийн өмнө ирээд буцаагдсан бөгөөд одоогоор эцэслэн шийдвэрлэгдэхээр дахин ирсэн байгаа.

Энэ талаар талаар “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ныхон мэдээлэх үеэр дурдсан юм.
Дээрх хэргийн хохирогч Ж.Туул “Бид хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэгдэхийг нэг жил таван сар тууштай хүлээсэн ч үнэхээр бүтдэггүй юм байна. Ялангуяа орон нутагт гарсан хэргийг шийдвэрлэх үйл явц маш удаан, шударга бус болдог юм байна. Манай гэр бүлийн зүгээс хэргийн талаар хангалттай нотлох баримт, дүгнэлтүүдийг цуглуулсан ч хэргийг шалгаж байгаа хүмүүс зөвхөн өөрсдөдөө ашигтай баримтыг авчхаад бусдыг нь авч үзээгүй. Ийм олон хэрэг шийдвэрлэгдэхгүй хаагдаж, тэдний ар гэрийнхэн хохирсоор байна.” гэсэн юм.

Мөн тус холбооныхны зүгээс “Мөрдөн байцаагч нар нэг хэрэг дээр хоёр хохирогч тогтоодог. Нэг үгээр хэлбэл, хадам бэрүүдийг хохирогчоор татаж, тэднийг хооронд нь муудалцуулж, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгодог. Бас “Баасан гаргийн 18:00 цагаас хойш залгаж Өмнөговьд ирж хэрэгтэйгээ танилц” гэх мэтээр хохирогчдод шахалт үзүүлж хэрэг хаах нөцөл бүрдүүлдэг” гэж  мэдээлэв.

One thought on “Хүний амь нас хохирсон хэргийг 4 удаа буцаажээ

  1. Шүүгчдийн цалинг нь ТҮ-1 болгоод л ажилыг нь шахаж сайтар хийлгэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Зуурмагийн машин унасан ослын улмаас бэртсэн нэг хүн эмчлүүлэх явцдаа нас баржээ
Next post Ё.Баатарбилэг: 12 дугаар ангийн хүүхдүүдэд цөөн тоогоор нь давтлага өгөх боломжийг судлаж байна