Тодруулбал, дөрөвдүгээр сарын 6-ны шөнийн 02:58 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс 03:00 цагт цахим шуудангаар онцгой байдлын алба хүлээн авжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Б.Алтангэрэлээс тодруулахад тухайн газар айл амьдардаггүй, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн аж.
Эх сурвалж: ОБЕГ




