Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн бага хуралд ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “УОК-ийн өчигдрийн хуралдаанаас БНСУ, Япон улс, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн нислэлийг цуцалсан шийдвэрийг гуравдугаар сарын 28-н хүртэл сунгахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Солонгос, Япон улсад байгаа манай иргэдийн зүгээс “Яаралтай эх орондоо буцмаар байна” хэмээн ЭСЯ, Консулын газарт хүсэлтээ гаргаж байгаа. Тэгэхээр та бүхэнд бодит нөхцөл байдлыг танилцуулах нь зүйтэй байх. Өнөөдрийн байдлаар БНСУ дахь ЭСЯ-нд 120 гаруй иргэн өргөдлөө өгсөн байна. Бид өргөдөл бүрийг УОК-т танилцуулах болно.
МИАТ болон бусад авиа компаниас авсан мэдээллээр энэ сарыг дуустал 3,000 зорчигч билетээ бичүүлсэн байгаа юм байна.
БНХАУ, БНСУ, Япон, Итали, Иран гэсэн таван улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын бүхий л иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж байгаа. Мөн эдгээр улсаас ирсэн манай иргэд ирсэн даруйдаа өөрийнхөө зардлаар 14 хоног тусгаарлагдах горим мөрдөгдөж байна.
Гадаадад байгаа олон тооны иргэнийг авчирсан тохиолдолд тусгаарлах байрны асуудал маш хүнд байна. Өмнө нь ирсэн иргэд тусгаарлах байранд янз бүрийн асуудал гаргаж байгаагаас гадна зардал мөнгөө төлөхгүй гэдэг зөрчлүүд өдөр тутам гарч байгаа.
Гадаадад байгаа иргэд, жишээлбэл Солонгост байгаа иргэдэд эх орондоо ирэх боломж нь нээлттэй. Москвагаар эсвэл Берлинээр дамжаад ирэх боломжтой. Шууд нислэг сэргээх шийдвэр гараагүй байгаатай холбоотойгоор боломжтой иргэд сая дурдсан маршрутаар ирээд тусгаарлагдаж болно.
Солонгост байгаа гэрээт ажилтнууд болон оюутнуудын визийн асуудал дээр ГХЯ ажиллаж байгаа. Оюутнуудын визийг сунгах боломжтой талаар Солонгосын талтай яриад тохиролцчихсон. Энэ жил анх удаа БНСУ-д суралцахаар виз авсан оюутнууд визийн хүчинтэй хугацаандаа явж амжаагүй бол виз мэдүүлгийн төвүүдээр дамжуулаад Улаанбаатар дахь Солонгосын ЭСЯ-нд хандах боломжтой. Амралтаараа ирсэн байгаа оюутнууд болон оршин суух хугацаа нь дуусахаас өмнө буцаж очиж чадахгүй байгаа оюутнуудын хувьд сургуульдаа нөхцөл байдлаа хэлээд сургууль нь цаашаа Цагаачлалын албанд хандаж визийг нь сунгуулах боломжтой болсон. Оюутнуудын хувьд сандрах, тэвдэх зүйл байхгүй.
Гэрээт ажилтнуудын хувьд мөн адил визийг нь сунгах боломжтой.
Хамгийн түвэгтэй нь 90 хүртэлх хоногийн визээр очсон иргэдийн асуудал байгаа. Үүнийг ч гэсэн бид эхнээс нь шийдээд явж байгаа. Нислэгийг сэргээх хугацааг хойшлуулсан учраас бид ахиад Солонгосын талтай яриа хэлэлцээ хийх шаардлага үүсэж байна.
Европын орнуудад Монгол Улсын 50,000 гаруй иргэн оршин сууж байгаа. Тэдгээр иргэний асуудалд бүх ЭСЯ, Консулын газрынхан анхаарлаа хандуулан ажилласаар байна. Ялангуяа Европ хил хязгааргүй. Шенгений бүсийн орнууд хоорондоо чөлөөтэй зорчдог учраас тэнд байгаа иргэд маань нөхцөл байдал хүндэрч байгааг ойлгох хэрэгтэй.
Европт байгаа иргэдийн хувьд эх орондоо ирэх боломж нээлттэй байгаа ч өвчний нөхцөл байдал өдөр биш цагаар өөрчлөгдөж байгаа учраас ирснийхээ дараа 14 хоног тусгаарлагдах горим цаашдаа нэмэгдээд явах нөхцөл бүрдэж байна гэдгийг урьдчилаад та бүхэнд мэдэгдэж байна” гэлээ.
[su_button]Button text[/su_button]
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй иргэд гадаадад явж эмчилүүлж болох уу?
– Өнөөдрийн хэрэгжиж байгаа хязгаарлалтын хүрээнд Монгол Улсын иргэнийг гадаадад зорчихыг хориглосон зүйл байхгүй. Тухайн иргэн аль нэг улс руу явах боломж нь нээлттэй. Харин БНСУ, Япон руу шууд нислэгүүдийг зогсоосонтой холбоотойгоор хүндрэл үүсэж байгааг ойлгож байна.
– БНСУ-д сурдаг зарим оюутнуудад энэ сарын 16-ны дотор ирэхгүй бол жилийн чөлөө өгнө гэсэн и-мэйл ийг сургуулиасаа хүлээж авсан байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ?
– Түрүүн миний өгсөн мэдээлэл бол өмнөх уулзалтуудын үр дүн байсан. Яг энэ тохиолдолд яах талаар, аль сургууль ийм асуудал тавьж байгааг иргэн маань манай яаманд хандаад өгөх хэрэгтэй байна.
Өнөөдрийн байдлаар БНСУ-ын 190 их, дээд сургуулийн 160 гаруй нь хичээлээ гуравдугаар сарын 16-н хүртэл хойшлуулаад байгаа. Нөхцөл байдал өдөр тутам, цаг минутаар өөрчлөгдөж байгаа учраас бид урьдчилаад тодорхой хэлэх боломжгүй байна.
More Stories
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
