Өнөөдрийн байдлаар Гэмтлийн тасагт түлэгдэлтийн шалтгаанаар хандаж буй иргэдийн 90 хувь нь 0-15 насныхан байгаа аж. Ер нь өвлийн улиралд түлэгдэлтийн шалтгаанаар эмчлүүлэгчдийн тоо нэмэгддэг байна. Үүнээс 0-5 насны хүүхдүүд гэмтсэн нь нийт түлэгдэлтийн 18.4 хувийг эзэлж байна гэж тус тасгийн эрхлэгч Н.Сандуй хэллээ. Түлэгдэлтийн шалтгааныг  дулааны, химийн, цахилгаанаас үүдэлтэй гэж ангилдаг. Үүнээс дулааны түлэгдэлт буюу халуун хоол, цай, шингэн зүйлс, зуух, пийшинд түлэгдэх явдал их байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Нийслэлийн эмнэлгүүдэд 379 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
Next post Хоёр цагийн хугацаанд 1017 зорчигч нийслэл рүү нэвтэрчээ