Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компани АНУ-ын чиглэлийн бүх нислэгийн зорчигчдын биеийн халууныг урьдчилж шалгахаар болсноо өнөөдөр мэдэгджээ.

Хэрвээ зорчигчийн биеийн температур Цельсийн 37.5 хэмээс өндөр байвал нисэх онгоцонд суулгахгүй юм байна.

Өчигдөр тус компанийн Сөүл-Лос Анжелес чиглэлийн нисэх онгоцны үйлчлэгчээс коронавирусийн халдвар илэрсэн тухай Өмнөд Солонгосын албаныхан мэдээлсэн юм.

Korean Air компани нисэх онгоцонд суухаас нь өмнө зорчигчийн биеийн халууныг шалгах үйл ажиллагааг бусад чиглэлүүдэд бас хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Reuters

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 966 цэгт 1232 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна
Next post Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээг хэлэлцэж байна