Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шинэ төрлийн коронавирусын халдварын сэжигтэй тохиолдол энэ сарын 11-ний өдрийн 20:00 цагт бүртгэгдсэн.
Тэрбээр 21 настай бөгөөд энэ сарын 7-ны өдөр Замын-Үүд боомтоос Улаанбаатарт, энэ сарын 11-ний өдөр хувийн унаагаар Өлгий хотод очсон байна.
Түүнийг замдаа Ховд аймгийн төвөөр дамжиж, Жаргалант сум дахь Цамбагарав зочид буудалд хоёр өдөр амарсан болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Цагдаа, Онцгой байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд халдвар авсан байх магадлалтай иргэний шинжилгээний хариу гартал Цамбагарав зочид буудалд түр хугацаанд хөл хорио тогтоож, хамгаалалтад авлаа. Тус зочид буудалд 23 иргэн байгаа бөгөөд тэднийг хоол хүнсээр хангах асуудалд анхаарч байна. Мөн тус өвчтөнтэй хавьталд байсан иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтад авчээ.
Мэргэжлийн байгууллагууд эрсдэлтэй бүсэд зорчсон, тухайн иргэнтэй уулзсан иргэдийн судалгаа гаргаж, хяналт тавьж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: Монцамэ
More Stories
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
