Өчигдөр буюу хоёрдугаар сарын 5-ны өдөр нэг айлын гурван хүүхэд түлэгдэж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал өчигдөр 17:19 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 2019 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэн амьдарч байсан иргэн Ч-ийн угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж 5 настай эмэгтэй Я, 4 настай эмэгтэй А, 1 нас 6 сартай эмэгтэй Ц нарын гурван хүүхэд түлэгдэж нас баржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 17:30 цагт очиж ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлнэ
Next post В, С вирусийн идэвхжил тодорхойлох 16 лабораторийг төрөөс санхүүжүүлнэ