БНСУ-д ашиглагдахаа болсон нэгэн шоронгийн хашаанаас 250 гаруй хүний цогцос олджээ. Эдгээр цогцсыг 1980 оны улс төрийн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр сураггүй алга болсон иргэдийнх гэж таамаглаж байна. “Ёнхап” агентлаг энэ талаар мэдээллээ.
БНСУ-ын баруун өмнөдөд орших Кванжу мужид байдаг ашиглагдахаа больсон шоронгийн хашаанд барилга барьж байсан ажилчид өнгөрсөн арванхоёрдугаар сард уг цогцоснуудыг анх илрүүлжээ. Анхандаа 80 хүний цогцос байна гэсэн ч кримналистик шинжээчид ажиллаад 250 хүний цогцосны үлдэгдэл байгаа гэж үзсэн байна.
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр бол эдгээр хүмүүс нь 1980 онд дэгдсэн төр засгийг эсэргүүцсэн бослого, эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр сураггүй алга болсон хүмүүсийнх байх магадлал өндөр юм байна.
1980 онд Кванжу хотын иргэд төр засгаа эсэргүүцсэн бослогод идэвхитэй оролцож, тухайн үеийн Ерөнхийлөгч Чон Ду Хваныг огцрохыг шаардан, хотын эрхзүйн болон нийгмийн байдалд ардчилсан өөрчлөлт хийхийн төлөө тэмцсэн байдаг. Гэвч эрх баригчид энэ бослогыг хүч хэрэглэн дарсан бөгөөд амиа алдагсдын тоо хэдэн зууд хүрсэн гэж үздэг юм. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид өөрсдөө амиа алдагсдын тоог 2000 гаруй гэж ярьдаг ажээ.
эх сурвалж: “Ёнхап” агентлаг
More Stories
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...