Улаанбаатараас Казахстаны нийслэл Астанаг зорьж явсан автобус өчигдөр ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад осолджээ. Автобусанд 47 хүн байсны 45 нь монгол иргэн байсан аж.

Урьдчилсан дүгнэлтээр жолооч нь зам, цаг уурын нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, хянуур бус байснаас осол болсон гэж үзэж байна. Гэхдээ ослоор нэг ч хүн гэмтэж бэртээгүй аж.

Эмнэлгийнхэн зорчигчдыг үзэж дуусаад өөр автобусанд суулган Казахстан явуулжээ. Замын хажуу руу унасан автобусыг бульдозероор татаж гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг даваа гаригаас хязгаарлана
Next post PC, Хүүхдийн тоглоомын төвүүдийг хаана