Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр 11 цаг 00 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор товлов. Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан үг хэлсний дараа хуралдааныг даргалж буй Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тодорхой асуудлуудаар тайлбар, мэдээлэл хийлээ. Л.Болд гишүүний хэлсэн үгтэй холбогдуулан “Улсын Их Хуралд танилцуулсан судалгаагаар 229 мянган ахмадын 758 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх мэдээлэл бий” гэлээ. Засгийн газар энэ долоо хоногт шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгааг тэрбээр дуулгав.
Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө холбогдох арга хэмжээ авахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Харин тэтгэврийн зээлгүй 191 мянган ахмадад 1 сая төгрөгийн ваучер олгох ажлыг Засгийн газрын түвшинд зохицуулна, Улсын Их Хурал холбогдох хууль тогтоолоо гаргасан хэмээн Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр бүх улс орны Засгийн газар иргэдийн эрүүл мэндийн асуудалд заналхийлж буй коронавирусын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Шадар сайдад хандан санууллаа. ДЭМБ-аас ч холбогдох зөвлөмжийг гаргасан. Иймд Монгол Улсын Засгийн газар уг асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах, тодорхой шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлага үүссэн болохыг хэлэв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Цаг үеийн асуудалтай холбогдуулан бүлэг яаралтай хуралдах шаардлагатай байна” хэмээгээд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас хоёр цагийн завсарлага хүссэн юм. Улсын Их Хурлын дэд дарга уг хүсэлтийг хүлээн авсан. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2020 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хуралдаанаар хэлэлцээд, үргэлжлүүлэн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
More Stories
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөлөө
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай...
Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн...
Нөөцийн махны дугаарлалт их байна
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын хэлсэнчлэн Нийслэлийн хэмжээнд 200 тонн мах буй гэжээ. Өнөөдрөөс дүүргүүдийн тодорхой цэгүүдэд нөөцийн үхрийн мах 15000 төгрөг,...
