Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багаас 57 настай эрэгтэй, зургаан настай эмэгтэй Н нар энэ сарын 24-ний өдөр “Приус-20” загварын автомашинтай гараад сураггүй алга болжээ. Энэ талаарх дуудлага 25-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тодруулбал, тус аймгийн Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20.50 цагт тус сумын Жаргалант багийн “Оригийн хөндий” гэдэг газраас сураггүй болсон хоёр иргэнийг автомашинтайгаа цасанд суусныг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн байна.
Мөн өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 22 дугаар гудамжинд Иргэн С-ийн 10х4 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2Б хэсэгт иргэн М-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг алба хаагчид тус, тус унтраасан байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
