Зөвлөгөөнд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид болон Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд оролцлоо.

Монгол улсын тогтвортой хөгжлин үзэл баримтлал 2030, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг- нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрт хүүхдийн хүмүүжил, төлөвшил онцгой байр суурийг эзэлж байгаа билээ.Тэр ч утгаараа 2016 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа юм.

Тус аяныг санаачлагч Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн аяны хүрээнд боловсролын байгууллагууд хүүхэд хүмүүжлийн бодлого, хөтөлбөр, арга зүйн сайн туршлагуудаа түгээн дэлгэрүүлж, Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн гарын авлага, хөтөлбөр боловсруулах зорилго зорилттой ажилласан нь өнөөдөр биелэлээ олж “Монгол хүүхдийн хүмүүжлийн гарын авлага” хэвлэгдэн гарлаа. “Монгол хүн” хүмүүжлийн аянд зөвхөн сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүдээс гадна үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлэх нэр төр, ёс зүй,зан харилцааны соёл эзэмшүүлэх, төлөвшүүлэх асуудалд эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, удирдлага, ажилтан албан хаагчид анхаарлаа хандуулж, хамтран ажилладаг болсон.
Энэ жилийн “Монгол хүн” хүмүүжлийн аянаар “Уншлагыг дэмжих -2021” төслийг хэрэгжүүлснээрээ онцлогтой.Мөн тус аяны хүрээнд сургууль цэцэрлэгин ногоон багууламжиг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон орчин-Танхимын бус сургалт” тэргүүн туршлага шалгаруулан төсөл хэлбэрээ дэмжих арга хэмжээг зохион байгууллаа.
Мөн Монгол хүн хүмүүжлийн аяныг Нийслэлийн 140 ЕБС, 247 цэцэрлэг, 8 насан туршин боловсролын төв амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр Шилдэг байгууллагуудаа шалгаруулан 18 сургууль, 18 цэцэрлэг шалгарч нийт 50 сая төгрөгөөр шагнуулж байна. .
Энэ жилийн хувьд уг арга хэмжээнд нийт 31 сургууль, 42 цэцэрлэг тэргүүн туршлагаа танилцуулсанаас өнөөдөр шилдгээр шалгарсан 5 сургууль, мөн 5 цэцэрлэг нь нийт 20 сая төгрөгөөр шагнууулж байна. Эдгээр сургууль, цэцэрлэгүүд нь өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд нийцсэн тогтвортой хөгжил, хүүхдийн хүмүүжлийн чиглэлээр сургалтын модуль боловсруулж багш, сурагч, эцэг, эхчүүдэд үр дүнтэй сургалт явуулантэдний оролцоо, дэмжлэгтэйгээргадаад болон дотоод орчиндоо ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, 100% Монгол ёс заншлийн өргөө, Номын өргөө, ном уншлагын болонэрүүл аюулгүй эко орчин бүрдүүлж чадсан” гэдгийг онцлоллоо.


Г.Сар
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
