Өнгөрсөн бямба гарагт Калифорни мужийн Сан Диегогийн Сан Ясидро боомтын шалган нэвтрүүлэх цэгт ирсэн ачааны машинаас Хятадын 11 цагаач иргэнийг илрүүлжээ. Тэдгээр иргэд Мексикээс АНУ руу хууль бусаар хил давахын тулд гэр ахуйн тавилга, цахилгаан бараан дотор нуугдсан байжээ. Одоогоор Хятадын иргэд болон тэдгээрийг хууль бусаар хил давуулахыг оролдсон ачааны машины жолооч АНУ-ын иргэнийг баривчлан саатуулсан байна.
+ There are no comments
Add yours