Тиймдээ ч Сөүл хотын их сургууль, түүний харъяа сургуулийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Уулзалтын үед Сөүл хотын их сургуулийн захирал Сон Сун Таг Монгол Улсад Сөүл хотын их сургуулийн салбарыг байгуулах зорилготой байгааг хэлж, уг төсөлд хамтран ажиллах хүсэлт тавьсан юм. Түүнчлэн “2+2” хөтөлбөр буюу эх орондоо 2 жил, БНСУ-д 2 жил суралцан хос дипломтой төгсөх боломж бий гэдгийг онцолсон юм. Гагцхүү Монголын залууст өгч байгаа энэ боломжийг бодит болгон хэрэгжүүлэх нь Эрдэнэт хотын бодлого судалгааны хүрээлэнгийн дараагийн ажил болж байна.

Түүнчлэн Бат-Өлзийн Бат-Эрдэний санаачилгаар хэрэгжиж буй “Гэрэлтэй Эрдэнэт” төслийг дэмжиж Сөүл хотын их сургуульд 100 хувийн тэтгэлэгт (төгсөх хүртэл төлбөр, дотуур байр, төгсөх хүртэл сар бүр сарын 1,000,000 вон тэтгэлэг) 1 хүн, бакалаврт 3 хүнийг (Солонгос хэлний шаардлага хангасан) суралцуулахаа Сөүлийн их сургуулийн амлалаа. Хэрвээ Солонгос хэлний шаардлага хангахгүй тохиолдолд сургуулийн дэргэдэх хэлний төвд 100 хувь тэтгэлэгтэй суралцах боломжийг ч бүрдүүлж өгөх юм байна.

Дашрамд дуулгахад, БНСУ-ын Сөүл хотын их сургуулийн харъяа сургууль Монгол улсад байгуулах төсөл хэрэгжиж эхэлбэл уг ажлын санхүүжилтыг Сөүл хотын захиргаанаас шийдвэрлэж өгөх юм байна. Эрдэнэтийн залуус дэлхийд үнэлэгдэх солонгос боловсролыг Монголдоо эзэмших цаг айсуй.
More Stories
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт,...
“Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн...
