“Facebook” компани 1.7 тэрбум хуурамч хаяг илрүүлж устгасан гэлээ. Тус компани үйлчилгээний бодлогыг нь зөрчсөн садар самуун, мансууруулах бодис болон терроризмтой холбоотой нийтлэл, хаягуудыг устгаснаа хагас жил тутам тайлагнаж байна.
Сүүлийн гурван сарын байдлаар гэхэд, хүүхдийг садар самуунд ашигласан агуулга бүхий 11.6 сая контентыг “Facebook”-ээс устгасан байна. Энэ нь өмнөх улирлынхаас хоёр дахин өндөр үзүүлэлт болжээ. Үүнээс гадна энэ удаагийн тайландаа анх удаа “Instagram”-ийн талаарх баримтуудыг тусгасан байна. Ингэхдээ, ххүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой 754 мянган контентыг “Instagram”-аас устгасан гэдгээ мэдээлжээ.
Харин хар тамхи, мансууруулах бодисын наймаатай холбоотой 4.4 сая, галт зэвсгийн наймаатай холбоотой 2.3 сая агуулга “Facebook”-т нийтэлснийг хаасан байна. Тус компанийн хяналтын бодлогод нийцэхгүй дээрх контентыг “Facebook”, “Instagram” платформууд хиймэл оюун ухааныг ашиглан автоматаар цуцалдаг юм.
More Stories
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
