“Алтан намар – 2019” ургацын баярын арга хэмжээний үеэр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат механикжуулагч агсан Лувсанцэрэнгийн Лхагва, түүний гэргий н.Эрдэнэчимэг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Дамдингийн Даржаа, Улсын аварга тариаланч Дашдаваагийн Хасбаатар, Улсын 3 удаагийн аварга Лувсангийн Баярхүү, Улсын хошой аварга Чогсомын Баясгаланцэцэг, Улсын аварга тариаланч Баянгийн Минж, Доржготовын Хуяг, Дэмчигийн Батболд зэрэг 15 хүнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва болон Жаргалант сумын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.  Мөн “Алтан намар – 2019” ургацын баярыг тохиолдуулан Жаргалант сумын 3 багийн иргэд, төрийн албан хаагчдын дунд зохион байгуулах олон төрөлт спортын арга хэмжээний нээлт болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Үлгэрч ээж, аавуудын өдөр” болгох уриалга гаргажээ
Next post Х.Бадамсүрэн: Монголын волейболын холбооны ордонг ирэх жил барьж ашиглалтад оруулна