Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Угаарын хийнд хордсон дуудлагын тоо эрс буурчээ. Өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон 2 өрхийн 4 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн байхгүй аж.
Мөн өнгөрсөн шөнө нийслэлийн товчоодоор түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрээгүй байна.
НОБГ-аас нийслэлийн гэр хорооллын иргэдэд зориулан дараах гурван зөвлөмжийг хүргэж байна.
ЕБС-иийн нэгдүгээр улирлын амралт эхэлж, хүүхдүүд гэртээ байгаа. Эцэг эхчүүдээ ажилдаа явсны хойгуур хүүхдүүд гал түлэх нь эрсдэлтэй. Тиймээс бага насны хүүхдээ хараа хяналтгүй гэртээ үлдээхгүй байх, зууханд гал түлэхгүй байхад онцгой анхаарна уу.
Маргаашнаас гэр хорооллын цахилгааны тарифийг тэглэнэ. Үүнтэй холбогдуулан цахилгааны ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс цахилгааны утсаа шалгаж, муудсан цахилгаан утас хэрэглэхгүйгээр аюулгүй байдлаа хангахыг анхаарна уу. Галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлнэ үү.
Угаарын хийн хордлогын тоо буурч байгаа ч эмнэлгийн тусламж авч байгаа хүмүүсийн ихэнхийн гэрийн яндагийн сойлтуурыг хаалттай хоносон, үнс нурам ихтэй, зуухаа цэвэрлэдэггүй, зуух яндан нь цоорхой байна. Үүнээс үүдэн угаартсан тохиолдол цөөнгүй байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа зөвлөмжийг сайтар дагаж мөрдөнө үү.
Тавантолгой түлш компанийн дэргэд 300 орчим хүнтэй “Зуух сервис” үйлчилгээний нэгж ажиллаж эхэлжээ. Тус нэгжтэй 7011-4900 дугаарын утсаар холбогдож бүх төрлийн зуухны галлагааны талаар зөвлөгөө авах боломжтой. Шаардлагатай тохиолдолд мэргэжилтнүүд тухайн айлд очиж зөвлөгөө зөвлөмж өгөх юм байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
