Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэгжих журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн, төр захиргааны томоохон байгууллагуудын авто баазад шалгалт хийжээ.
Шалгалтад Засгийн газрын үйлчилгээний авто бааз, Цагдаагийн үйлчилгээний авто бааз, Төр захиргааны авто бааз болон Яаралтай түргэн тусламжийн төв хамрагдсан байна.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Шалгалтаар тээврийн хэрэгслийн жолооч нар бааз байгууллагаасаа гараад замын хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүсийг огт хэрэглэдэггүй болон урд цонхондоо хар тень наасан, чанга яригчийг зөвшөөрөлгүй суурилуулсан зөрчил түгээмэл илэрсэн.
Урд салхины цонхондоо теньтэй зургаан автомашиныг илрүүлэн тенийг газар дээр нь хуулж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцсон бол тусгай дуу дохио байрлуулах хүчинтэй хугацаа нь дууссан нэг тээврийн хэрэгслийг илрүүлэн мөн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцон ажиллалаа.
Мөн нийслэлийн төр, захиргааны авто баазаас тээврийн хэрэгслийн нүүрэн талдаа гэрэлтүүлэх хэрэгсэл байрлуулсан зөрчил илэрсэн. Уг нь дүрэмдээ тухайн өнгийн маявикийг тээврийн хэрэгслийн орой дээрээ байрлуулахаар зааж өгсөн байдаг.
Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд хориглосон, хурц, лед гэрлийг нэлээд тавьсан байна. Хот суурин газарт тухайн гэрлийг зориулалтын уутаар хааж явах шаардлагатай.
Харин зөвшөөрөлгүй тусгай дуут гэрлэн дохиог байрлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгодог.
Шалгалтын үеэр тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх журам зөрчиж байгаа тохиолдол харьцангуй бага байсан. Тиймээс журмын хэрэгжилт сайн хангагдаж байгаа гэж Тээврийн цагдаагийн албанаас үнэлж байна.
Иймд замын хөдөлгөөнд давуу эрх эдлэх зорилгоор санаатай болон санамсаргүй байдлаар зөвшөөрөлгүй тусгай дуут гэрлэн дохиог байрлуулахгүй байхыг анхааруулж байна” гэсэн юм.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
