Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, “Монгол Улсын хүн амын дунд утаанаас хамаарсан өвчлөл их байгаа. Үүнтэй холбоотойгоор түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулах шахмал түлшийг хэрэглэж байна. Үүнтэй холбоотойгоор, хүмүүс угаартах тохиолдол бүртгэгдэж байна. Шахмал түлштэй холбоотой хэд хэдэн хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Аравдугаар сарын 22-ны байдлаар 500 гаруй иргэнээс дуудлага ирж, 48 иргэн эмчилгээ хийлгэж, найман иргэн нас барсан байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллага дараах чиг үүрэгтэй ажиллаж байна. Хэрэг зөрчлөөс сэргийлэх талаар олон нийт, төрийн болон ТББ, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллаж байна” гэв.
Нийт 536 хүн хордсон гэх дуудлага мэдээлэл өгснөөс 226 нь хүүхэд байгаа аж.
ЦЕГ-аас мэдээлснээр угаарын хийнд хордож амь насаа алдсан хэргийг анхаарлын гадна талд үлдээхгүй гэв. Үүнээс урьдчилан сэргийлэх, аж ахуй нэгж хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриаллаа.
Мөн түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хяналтын цэгүүд ажиллаж байгаа бөгөөд түүхий нүүрс хэрэглэсэн 36 зөрчил илэрчээ.
Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын өндөрлөг цэгүүдээс хяналт тавьж, түүхий нүүрс хэрэглэж, утаа гаргаж байгаа яндангуудыг ажиглаж байгаа гэнэ. Яндангаас хар утаа гарч байвал 70128012, 77775000 утсаар мэдээлэл өгөхийг хүслээ.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
