“Walt Disney”-ийн бүтээл фантаз, адал явдалт “Maleficent: Mistress of Evil” кино нээлтээ хийсэн даруйдаа “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.
Уг кино өнгөрсөн долоо хоногт Америк, Канадын кино театруудад $36 саяын орлого олжээ. 2014 оны зун дэлгэцнээ гарсан “Maleficent” киноны нэгдүгээр анги нээлтийн долоо хоногтоо $69.4 саяыг олж байсантай харьцуулахад энэ нь хоёр дахин бага үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, студийн таамагт хүрэхээр хүчтэй нээлтийг хийж чадаагүй байна.
Гол дүрд нь жүжигчин Анжелина Жоли тоглосон уг киноны олон улсын орлого $153 саяаар хэмжигдэж байгаа юм.
Харин “Warner Bros. Pictures”-ийн триллер төрлийн “Joker” кино $29.2 саяын орлогоор жагсаалтыг удааллаа. “DC Comics”-ийн дүрээс сэдэвлэж, гол дүрд нь Хоакин Феникс тоглосон уг киноны дотоодын орлого $247.2 сая бол олон улсын орлого нь $737 саяыг давжээ. “Joker” энэ жилийн “Warner Bros. Pictures”-ийн хамгийн өндөр орлоготой киногоор тодорсон байна.
“Box Office”-ийн жагсаалтын гуравдугаар байранд $26.7 саяын орлогоор “Sony Pictures Entertainment”-ийн инээдмийн төрлийн “Zombieland 2: Double Tap” кино оржээ.
2009 онд дэлгэцнээ гарсан “Zombieland” кино дотооддоо $24.7 саяыг олж байсан бол шинэ ангийнх нь орлого $26.7 саяаар хэмжигдэж байна.
Эх сурвалж: wsj.com
More Stories
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх,...


