Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатартай холбогдож тодруулахад “Өчигдөр /Ням гарагт/ Хандгайт орчимд шинэ цасан дээр баавгайн мөр олдсон талаар эргүүл хяналтынхан мэдэгдсэн. Очоод шалгахад нас бие гүйцсэн баавгайн мөр байсан. Хоёр өдрийн өмнө /Бямба гарагт/ Улиастайн Шарын аманд мөр байгаа талаар иргэнээс мэдээлэл ирсэн. Богд уул орчимд Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн баавгайн мөр, баас илрүүлсэн талаараа мөн өөрсдийн фэйсбүүк хуудастаа бичсэн байна. Үүнийг Богд уулын хамгаалалтын захиргаа хариуцан мэдээллийг хүлээн авсан. Тиймээс байгаль хамгаалагчид ойн бүсэд амьдарч байгаа иргэдэд мах, хүнсний бүтээгдэхүүнээ гадаа ил хадгалахгүй байх талаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлж байна. Иргэддээ ганц нэгээрээ ой мод руу орохгүй байхыг зөвлөж байна. Мөн баавгай харсан тохиолдолд нуруугаа харуулахгүй, ухарч холдоод зугтах, нүд рүү эгцэлж харахгүй байхыг амьтан судлаачид зөвлөдөг” гэсэн юм.
Өнгөрсөн жил баавгай нийслэлийн суурьшлын бүс уруу орж ирсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн бол он гарсаар гурван удаагийн мөр олдоод байна.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга энэ сарын 16-ны өдөр А/1059 тоот захирамж гарган зэрлэг амьтан ялангуяа баавгайтай холбоотой асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэх зэрлэг амьтадтай холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх нийслэлийн шуурхай багийг байгуулсан. Ингэхдээ унтуулгын буу, амьд баригч зэргийг авах зардлыг шийдвэрлэж өгчээ. Шуурхай багийг НБОГ орлогч дарга ахлах бөгөөд бүрэлдэхүүнд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн анчдын холбоо, Агнуур судлалын нийгэмлэгийн төлөөллийг оролцуулж байгаа юм байна.
Зэрлэг амьтдын учруулж болзошгүй аюул, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор урьдчилан сэргийлэх зөвлөмжтэй танилцаж, зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдолд Шуурхай багийн 99995899 дугаар, Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11310005 дугаарт цаг алдалгүй мэдэгдэхийг Нийслэлийн байгаль орчны газраас анхаарууллаа.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
