Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны Дэнжийн гудамжинд монгол гэрт бусдын гарт амиа алдсан хүний цогцос байна гэх дуудлага цагдаагийн газар иржээ. Тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр тус дүүргийн нутагт оршин суудаг 37 настай эрэгтэй Д-г хэрцгийгээр зодож, олон удаа хутгалан хөнөөсөн байна.

Талийгаач нэгэн хийдийн лам байсан бөгөөд хэрэг гарсан өдөр талийгаачийн гэрт олон лам нар цугларч архидан согтуурсан Д-г гэрийнх нь авдрын тагаар зодож хөнөөжээ. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Танихгүй хүнээс ачаа бүү ав
Next post Цахилгааны шөнийн тариф тэглэхэд 10 тэрбумыг төсөвлөжээ