Ерөнхий сайд У. Хүрэлсүх Казакстан улсад албан ёсны айлчлал хийж байна.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал энэ сарын 10-12-ны өдрүүдэд нийслэл Нур-Султан хотод болно.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Маминтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараагийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Амь аврах “40 секундын үйлдэлд” нэгдэцгээе
Next post Аялал зугаалгын үед баавгайтай таарвал хэрхэн биеэ хамгаалах вэ?