Тодруулбал, 2017 онд 187, 2018 онд 172 иргэн угаарын хийнд хордлогын улмаас эмнэлэгт ханджээ. Хордлого 10, 11, 12, 1, 2, 3 дугаар саруудад нэмэгдээд 4, 5, 6 сард бага зэрэг буурч, зуны саруудад хамгийн бага тохиолдсон байна.
График 1: Угаартсан иргэдийн тоо 2017, 2018 онуудад
Харин он гарсаар буюу 2019 оны аравдугаар сарын 5-ны байдлаар 12 хүн гэр сууцандаа угаартаж нас бараад байгаа ажээ.
Өнгөрөгч долоо хоногт агаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь дөрвөн иргэн амь насаа алдсан билээ.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, иргэдийн хордсон байж болзошгүй газруудаас дээж аван шинжилгээнд хамруулах ажил хийж байгаагаа хэлсэн.
Мөн энэ сарын 3-5-ны хооронд 35 иргэн угаартсан байж болзошгүй байдлаар эрүүл мэндийн байгууллагад хандаад байгаа гэх мэдээллийг өгсөн бол ЭМЯ-наас өнөөдөр “Угаарын хийн хордлогод өртсөн 16 хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан.
Өнөөдөр буюу 2019.10.07-ны 09:00 цагийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа зургаан хүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна” гэх мэдээллийг өгөөд байгаа юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...

