Он гарсаар улсын хэмжээнд эхний 9 сард нийт 3896 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүний улмаас 171 хүн амь насаа алдаж, 84 хүн гэмтэж бэртэн 26076 толгой мал, амьтан хорогдож, 45.8 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.
Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 25586 хүн, 4801 техник хэрэгсэлтэй ажиллаж, 1093 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 49.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 39 хувь буюу 304, эд хөрөнгө 48 хувь буюу 16 тэрбум төгрөгөөр өсжээ. Тээврийн хэрэгслийн ослын 61 удаагийн дуудлагад 471 хүн, 104 техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 73 хүнийг аварч, 38 цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Цогцос гаргах 17 удаагийн дуудлагад нийт 309 хүн, 22 техник хэрэгсэлтэй ажиллаж, 20 цогцсыг ослын голомтоос гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Харин он гарсаар эхний 9 сард нийт 171 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар буурсан байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
