- Монголбанк ирэх оны эхнээс ипотекийн зээлийн санхүүжилт олгохоо зогсооно. Засгийн газартай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж буй Олон улсын валютын сангийнхан Төвбанкийг төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөр, арга хэмжээ санхүүжүүлэхээ бүрэн зогсоохыг шаардсан. Гэвч ипотекийн зээлийн хөтөлбөр нийгмийн өндөр ач холбогдолтой тус хоёр жилийн хугацаанд санхүүжилт хийх тохиролцоонд 2017 онд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, санхүүжилт хийх тохиролцоонд хүрсэн хугацаа энэ оны төгсгөлд дуусна. Монголбанк сүүлийн гурван жилд зөвхөн өөрийн өмчлө
- лд байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бондын орлогоос санхүүжилт хийж буй юм.
Одоогоор Монголбанкнаас гадна Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр ипотекийн зээлийг санхүүжүүлж буй. Шинжээчид улс төрийн сонгуулийн хугацаа ойртсонтой холбоотойгоор Засгийн газраас Монголбанкнаас санхүүжилт олгох хугацааг сунгах бодлого баримтална гэж таамаглаж байна. Монголбанк энэ онд 430 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Ипотекийн зээлийн нийт дүн энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаар 4.51 их наяд төгрөгт хүрчээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
