Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд 364 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас 12 хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутаг хоёр хүний амь нас хохирсон байна. Үүнээс гурав нь хүүхэд бөгөөд хүндэвтэр гэмтжээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 28-ны 17:48 цагийн орчим Партизаны замд “Тоёота приус” маркийн автомашин онхолдож, зорчигч Н нас барж, зорчигч С гэмтсэн.
- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хоёрдугаар багийн нутаг Самбартай хөтөл гэх газар энэ сарын 29-ны өдөр асфальтан замд “Toyota corolla” маркийн автомашин онхолдож, зорчигч А, Б нарын хоёр хүн нас барж, жолооч Н, зорчигч Э нарын хоёр хүн гэмтсэн.
- Төв аймгийн Баян сумын Цавчир гуравдугаар багийн нутаг Бамбар хорооны хоёрдугаар гудманд энэ сарын 29-ны 16:30 цагийн үед “Тoyota progress” маркийн автомашины жолооч Ж нь явган зорчигч У-г мөргөж амь насыг нь хохироожээ.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
