Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас “Дураараа биш дүрмээрээ” аян эхлүүлж байгаа юм байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсад бүртгэлтэй 970 мянган тээврийн хэрэгсэл байдаг. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилд Монгол Улсын тээврийн хэрэгсэл дөрөв дахин нэмэгдсэн байгаа юм. Үүнийг дагаад зам тээврийн осол ч мөн нэмэгдэж байгаа гэнэ. Харин энэхүү зам тээврийн ослын шалтгаан нь жолооч нарын сахилга, хариуцлагагүй байдалаас үүдэлтэй байгаа гэдгийг албаныхан мэдээлэв.
Тиймээс жолооч нарыг бие биенээ хүндэлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад уриалж, “Дураараа биш дүрмээрээ” аянаа эхлүүлжээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат “Хүмүүсийн ухамсаргүй байдал, бие биенээ хүндлэхгүйгээс үүдэн зам тээврийн осол гарч, түгжрэл бий болж байна. Жолооч нар дүрмээ баримталж, замын хөдөлгөөнд соёлтой оролцвол зам тээврийн осол, түгжрэл буурна” гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
