Сүүлийн үед Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнод, Дархан-Уул аймгийн зарим сумын нутгийн суурьшлын бүс рүү баавгай орж ирж, айлуудын мал руу дайрсан тохиолдол нэлээд хэдэн удаа гарчээ. Амьтан судлаачдын урьдчилсан дүгнэлтээр энэ нь ОХУ-д гарсан гал түймэр болон идэш тэжээлийн хомсдолтой холбоотой юм байна. Баавгай намрын улиралд самар, жимсээр хооллодог бөгөөд энэ жил самар, жимс бага ургажээ.
Суурьшлын бүсэд нь баавгай орж ирсэн аймгуудад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна. Манай улсын хувьд зэрлэг амьтан суурьшлын бүсэд орсон тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ авах хууль, эрх зүйн нарийн зохицуулалт байдаггүй ажээ. Баавгай нь махчин, мөн ховор амьтны жагсаалтад ордог амьтан учраас унтуулагч бодис тарьж, байгальд нь тавихаас өөр аргагүй гэдгийг амьтан судлаачид хэлжээ. Гэвч зэрлэг амьтан унтуулагч бодисыг Монголд оруулж ирэхийг хориглодог байна. Тиймээс уг бодисыг оруулж ирэх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар санал солилцож байгаа юм байна.
Мөн суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг харах гэж очсон иргэд баавгайд хөөгдсөн тохиолдол гарсан учраас болгоомжтой байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас иргэдэд анхаарууллаа.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
