Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын албанаас их хэмжээний алт биедээ нууж улсын хилээр гарах гэж байсан этгээдүүдийг энэ сарын 14-ны өдөр саатуулжээ Тодруулбал иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцасанпаа нийт 6 ширхэг 6 кг 40 граммын жинтэй алт нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлэн уг алтыг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд нийт 775,000,000 төгрөгийн алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Элчин сайд Н.Тулга Ирланд улсын ерөнхийлөгч Майкл Хиггинст итгэмжлэх жуух бичгээ барив
Next post Таван буудлаас долоон буудал хүрэх замыг бүрэн хаана