- Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.09.14/ Сүхбаатарын талбайд холбон “Цэвэр агаартай-машингүй өдөр”-ийн нээлтэд оролцоод, үдээс хойш “Таван толгой түлш” компани дээр очиж ажиллалаа. Түүнтэй хамт Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчины бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс байлцлаа.

“Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг дүүрэг хороодын түлшний цэгүүдэд хүргэх ажлыг эрчимжүүлэхээр Нийслэлийн ЗДТГ-ын даргын шийдвэр гарч Тамгын газрын хэлтсийн дарга нарт төвийн зургаан дүүргийг тус бүр хувиарлан өгч “Таван толгой түлш” компани дээр жижүүрлэн ажиллуулахаар болсон.
Хотын захирагч С.Амарсайханд “Таван толгой түлш” компанийн удирдлагууд сайжруулсан түлш тээвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцуулсны дараа Хотын захирагч холбогдох албан тушаалтнуудтай өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Энэ хүрээнд тээвэрлэлтийн компанийн өмнө тулгараад байсан сайжруулсан түлш ачих буулгахад шаардлагатай байгаа 200 орчим ажилтны асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хариуцан Захирагчийн ажлын алба, Хот тохижилт, дүүргүүдийн ТҮК-ийн ажилчдаас татан төвлөрүүлэх, Түлш тээвэрлэлтийн компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг тендерт шалгарсан тээврийн компанийн удирдлагуудад үүрэг болгох, Дүүргүүдийн Засаг дарга, хороодын дарга нараар дамжуулан Сайжруулсан түлш авах хяналтын картыг өнөөдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхүүдэд хүргэх ажлыг Т.Гантөмөр менежерээр удирдуулан хэрэгжүүлэх, иргэдийн зүгээс сайжруулсан түлш захиалгын цахим системийг яаралтай боловсронгуй болгож хэвшүүлэх, холбогдох мэдээллийг олон нийтэд хүргэж, мэдээлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус үүрэг болголоо.


Дашрамд дурьдахад гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлш авах хяналтын “Сайн карт”-ыг үнэ төлбөргүй хүргэх бөгөөд тухайн картын хувьд төлбөрийн хэрэгсэл биш, гагцхүү нэг өрх бүр өвлийн турш хэрэглэх 3 тн-ын хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл юм. Иргэн та энэхүү картыг маргаашнаас эхлэн өөрийн харьяа хорооноос авч болох бөгөөд сайжруулсан түлш худалдан авах бүрдээ тухайн цэг дээрх худалдагчид байх төхөөрөмжид давхар уншуулан худалдсан авсан түлшээ “Сайн карт” дах 3 тоннын квотоосоо хасуулах байдлаар хэрэглэх юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
