Өнөөдөр Монголын Хүүхдийн спортын VI их наадамд Орхон аймгаа төлөөлөн оролцох баг тамирчид, багш дасгалжуулагчдыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар хүлээн авч уулзан амжилт хүслээ. Хүүхдийн спортын VI их наадмын шигшээ тэмцээнд Орхон аймгаа төлөөлөн спортын 21 төрөлд 272 тамирчин 57 багш дасгалжуулагчдын хамт оролцохоор ийнхүү Улаанбаатар хотыг зорьж байна.
“Азийн хүүхдүүд 2020” ОУ-ын Хүүхдийн спортын 7-р наадамд оролцох Монголын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир спортын наадамд өргөнөөр хамруулах, тамирчдын залгамж халааг бэлтгэхэд хүүхдийн спортын их наадмын зорилго чиглэгдэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Сүүн зайрмагны сүүн хольцыг хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна
Next post 36.5 килограмм сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал нийслэл рүү нэвтрүүлэх гэж байжээ