Шинэхэн байранд орно хэмээн захиалга өгч, багагүй мөнгөө алдаж, хулхидуулсан иргэд амиа хорлохыг завдсан хэрэг өнөөдөр гарч, олон нийтийг түгшээв. Учир нь Нарны хүү Сарны охин гэгч компанийн барьсан “Амар Амгалан 312” орон сууцанд орохоор захиалга өгсөн иргэд их хэмжээний мөнгөө хулхидуулж, хохирсон учир удаа дараа арга хэмжээ авсаар эцэс сүүлдээ аргаа барж, ийнхүү аймшигтай үйлдэл хийхдээ тулсан аж. Захиалга өгч, мөнгөө тушаасан, гэрээ байгуулсан атлаа өөр хүнд давхар зарсан, ашиг хайж, иргэдийг олноор нь хулхидсан арчаагүй, буруутай үйдлээ огт хүлээхгүйгээр барахгүй захиалагч иргэдийг хэл ам гаргавал, хэвлэлд ярилцлага өгвөл байранд оруулах бүү хэл захиалганд өгсөн мөнгийг нь ч буцааж өгөхгүй хэмээн шантаажилж хохироож байгааг иргэд ам уралдан хэлж байсан ч сэтгүүлчдэд нүүрээ гаргаж, нэрээ хэлж ярилцлага өгөхөөс зайлсхийж байсан юм.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “дээвэр дээрээс хүн үсрэх гэж байна” гэсэн дуудлага ирүүлсэний дагуу цагдаагийн алба хаагчид уг газар ирсэн захиалга өгч, мөнгөө алдсан бухимдсандаа амиа хорлоно хэмээн байшингийн орой дээр гарсан иргэдийг тайвшруулан хэлэлцээр хийж байв, манай сурвалжлах багийг очиход. Харин дээвэр дээр 200 гаруй хохирогчдыг төлөөлөн хориод иргэн ирсэн байсан бөгөөд ихэд бухимдсан тэд нар “нэгэнт төр улс нь ч сонсохгүй тоохгүй байгаа болохоор амиа өгөөд ч болов анхаарлыг нь татаж, асуудлыг бидний талд шийдвэрлүүлэхийг шаардахад туллаа” хэмээж байсан юм. 200 гаруй иргэдийг хохироож, удаа дараа цааш нь 1-2 хүнд давхар байдлаар зарж хулхидсан “Нарны хүү Сарны охин” ХХК нь анх 200 гаруй айлд зах зээлийн үнээс хямдаар 1.800.000 төгрөгөөр м2 бодож борлуулж байна хэмээн гэрээ хийсэн гэнэ. Гэтэл албан ёсоор гэрээ хийж зарсан дээрх байрууддаа дахин өөр хүмүүст гудамжны үзүүр, дэлгүүрт гэх мэтээр зогсон иргэдэд дахин борлуулж, бэлэн мөнгөөр тооцоо хийх байдлаар хулхидсан гэнэ. Ингэснээр 1-р ээлжийн айлуудын байран дээр 2,3-р ээлжийн айлуудыг давхар борлуулсан учир мөнгө урьдчилж төлсөн болон, тал хувийг нь өгсөн айлууд хохирчээ. Үүнээс гадна 3-р ээлжийн байр барих газрыг өөр газарт буюу Нүүдэлчин группт мөн зарсан байжээ. Ийм байдлаар хулхидаж, хохироосон айлын тоо 500 орчим болно хэмээн хохирсон иргэд ярьж байлаа. Түүнчлэн хохирсон иргэд уг асуудлыг шийдвэрлэхэд төрийн оролцоо хэрэгтэй байгааг онцолж байсан бөгөөд асуудлыг иргэдийн талд шийдвэрлэх хүртэл иргэд нэгдэж суулт зарлаж байгаагаа өгүүлж байлаа. Хохирсон иргэдийн өгүүлж буйгаар өнөөдөр 18.00 цагаас 100 гаруй иргэд хохирлоо барагдуулах хүртэл хугацаагүй суулт зарлах юм байна.
More Stories
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
”Чингис хаан” нисэх онгоцны буудлын замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
''Чингис хаан'' нисэх онгоцны буудлаас хот руу ирэх замд зам тээврийн осол гарч, тодорхойгүй хугацаагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Өнөөдөр цасан...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...