IELTS-ийн шалгалтад өндөр оноо авсанаар та гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж, өндөр албан тушаал эрхлэхэд дөхөм болохоос гадна мэдээллийг хурдан хугацаанд олон эх сурвалжуудаас авах, шинэ чадвар эзэмших, онлайн курсуудэд суралцах гээд давуу талуудыг тоочоод барахгүй. Танд энэ удаад IELTS -ийн шалгалтад бие даан бэлдэж өндөр оноо авахад хэрэг болох олон төрлийн материал, дасгал ажил, зөвлөгөө зааврыг багтаасан үнэгүй сайтуудыг хүргэж байна.
- Ielts.org

IELTS шалгалтыг авдаг байгууллагын албан ёсны сайт болохоор шалгалтын агуулга, бүтцийн тухай илүү дэлгэрэнгүй үнэн зөв мэдээллийг авч болно. Мөн шалгалт авах ойрын өдрүүд, шалгалтанд хэрхэн бүртгүүлэх зэрэг шалгалттай холбоотой эргэлзээтэй асуултуудынхаа хариултыг эндээс аваарай.
- IELTS Online Tests

Олон төрлийн үнэгүй жишиг тестүүдийг ажиллаж, өөрийн түвшингээ тодорхойлж, юун дээр яагаад алдаж байгаагаа тогтмол хянах боломжтой. Жишиг тестийн хариуг тодорхой, дэлгэрэнгүй тайлбарласан болохоор алдаагаа засаж, оноогоо ахиулахад тустай. Мөн шалгалтын бичих хэсгийн загвар хариулт, эсээнүүд тест болгон дээр байдаг тул бичих хэсэгт өндөр оноо авахад тустай. Бас шалгалттай холбоотой өндөр оноо авах бүхий л зөвлөгөө, арга техник зэрэг хэрэгтэй мэдээллүүдээр дүүрэн. Тестүүдийг хэвлээд ажиллах боломжтой.
- Ieltsliz.com
IELTS-ийн шалгалтад орж ирдэг асуултын бүх төрлийг тусгайлан тайлбарлаж, танилцуулж мөн жишээ асуулт, дасгалыг хавсаргаснаараа онцлог. IELTS-ийн унших, бичих, ярих, сонсох бүх хэсэгт зориулсан чухал зөвлөгөө, дасгал хичээлүүд, өндөр оноо авах тухай үнэгүй мэдээллүүд олон бий. Хэрвээ хүсвэл бичих хэсгийн төлбөртэй бичлэгүүдийг ч худалдаж авч үзэх боломжтой.
- Ielts Simon

Ielts- ийн шалгалтын шалгагч багш байсан хүний хөтөлдөг блог болохоор шалгалтын тухай бүхий л мэдээлэл, чухал зөвлөгөөг хуваалцдаг. Загвар эсээ, дүрмийн тайлбаруудыг эндээс үзээрэй.
- Ielts Material
https://ieltsmaterial.com/

Загвар эсээ, загвар хариултууд, дүрэм, үгсийн сан гээд бүх л чухал хэрэгцээтэй мэдээллүүд бий.
More Stories
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
