Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах ажлын хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд хуваахаар төлөвлөж байсан. Гэвч бүсчлэлд хуваах талаар санал асуулгад оролцсон иргэдийн 64 нь дэмжихгүй, 36 нь дэмжсэн санал өгсөн тул иргэдийн саналыг харгалзан замын бүсчлэлийн асуудлыг түр хугацаагаар хойшлуулсан талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр уг асуудлаар холбогдох газраас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Энэхүү бүсчлэл нь ямар нэгэн торгууль ногдуулах, татвар нэмэх тухай асуудал биш байсан. Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулаагүй, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулаагүй, эсвэл тэнцээгүй жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй байх тухай зохицуулалт байсан. Өнөөдөр нийт авто машин эзэмшигчийн 72 хувь нь татвараа төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй байна. Эдгээр иргэдийг хуулиа биелүүлээсэй л гэж энэ зохицуулалтыг хийх гэж байсан. Хэрэв А, B, С бүсчлэлд хуваасан бол иргэд хуулиа биелүүлэх байсан” гэв.
Мөн тэрбээр, нийтийн тээврээ сайжруулсны дараа дахин энэхүү зохицуулалтын тухай ярина гэдгийг нэмж хэлэв. Түүний хэлснээр одоогоор Монгол Улсад 1200 нийтийн тээвэр байгаа юм байна. Түүний 90 хувь нь ирэх онуудад ашиглалтаас гарах аж. Ингэснээр тэр хэмжээний нийтийн тээврийг шинэчлэх шаардлагатай байгаа юм байна. Энэ хүрээнд олон хувилбарт нийтийн тээврийн үйлчилгээнд шилжих гэнэ. Одоогоор “Sky way”, “Cable car”, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Энэ үеэр Тээврийн цагдаагийн албанаас долоодугаар сарын статистик мэдээллийг танилцуулав. Энэ хугацаанд 41 мянган зам тээврийн ослын дуудлага тус газар очсон байна. Зам тээврийн ослын улмаас 307 иргэн нас баржээ. Үүний 81 хувь нь буюу 236 нь орон нутгийн замд аж. Тэгвэл мөн хугацаанд 441 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.
Зам тээврийн ослын шалтгаан нь хурд хэтрүүлэхтэй холбоотой гэнэ. Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яах вэ” аян өрнүүлж зуны турш 35 мянган хурд хэтрүүлсэн зөрчил илрүүлжээ. Гэсэн ч хурд хэтрүүлэх зөрчил буурахгүй. Түүнээс шалтгаалсан осол буурахгүй байгаа гэнэ.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
