Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэгжиж буй стандартыг мөрдүүлэх зорилтын хүрээнд орчны тохижилт, инженерийн шугам сүлжээ, авто замын засвар үйлчилгээний нөхцөл байдал зэрэгт нэгдсэн үзлэг шалгалт, судалгаа хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ. Ажлын хэсгийн хийсэн судалгаанд иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж буй зөрчил, дутагдал, тэдгээрийн хүчин зүйлсийг бодитоор тодорхойлж, дүгнэлт гаргах, цаашид холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор 54 хүний бүрэлдэхүүнтэй есөн дүүргийн 152 хороонд 14 хоног үзлэг, судалгаа хийгдэж дууссан байна.
Энэ талаар өнөөдөр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл хийлээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдлыг зөрчсөн 5423 асуудал байгааг үзлэг шалгалтаар тодруулаад байна. Энэ асуудлуудыг бүлэглээд холбогдох байгууллагууд нь өгч аюулгүй байдлыг хангуулна. Бид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг алдагдуулж байгаа асуудалд хяналт шалгалтыг тавих үүрэгтэй” хэмээлээ.
Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Бид өнөөдрийн байдлаар 90 гаруй байршилд газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор 140 гаруй обьектыг чөлөөлсөн. Үргэлжлүүлээд 198 байршилд газрын зөрчил арилгаж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх ажил хийхээр төлөвлөөд байна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцэхгүй янз бүрийн хашаа хайсыг барьж байна. Бид хашааг буулгахыг нь буулгаад, стандарт мөрдүүлэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа” гэв.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас орчны нөхцөл байдлыг доройтуулан, эрсдэл үүсгэж буй асуудлыг газар дээр нь ажиллаж тодорхойлох, нарийвчилсан хуваарь гарган, тухайн асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулахыг Албан даалгавраар тус ажлын хэсэгт үүрэг болголоо.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас албан даалгаврын хүрээнд гурван сарын хугацаатай шуурхай ажлын горимд шилжиж, иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр гүйцэтгэсэн ажлаа дүүрэг тус бүрээр холбогдох чиглэлийн дагуу тоо хэмжээ, байршил, харьяалах нутаг дэвсгэр зэргээр нь ангилан тус газарт ирүүлж ирүүлж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг холбогдох газар хэлтсүүдэд даалгасан байна. Орчны тохижилт, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа 5423 асуудлыг дүүрэг тус бүрээр нь доор харууллаа.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
