Энэ сарын 23-ны өдөр “Говь” ХК-д ажиллаж байсан, 18 настай Л гэх залуу тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус компанийн удирдлага өглөөний 10:30 минутын үед түүнд “Говь” ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүрэг өгсөн аж. Тэрбээр бохир соруулах газар орсноосоо хойш гарч ирээгүй тул хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь харьсан эсэхийг тодруулснаар эрлийн ажиллагаа эхэлжээ.
Талийгаачийн ээж Ц-гийн мэдээлснээр, “Говь” ХК-ийн үйлдвэр дээр ирж хүүгээ сурагласан ч дотогш нэвтрүүлээгүй байна. Оройн 23.00 цагийн үед хяналтын камерын бичлэгийг шалгахад талийгаач залуу бохир шүүх газар орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан учир Онцгой байдлын байгууллагад дуудлага өгчээ. Онцгой байдлын аврагчид хэргийн газарт ирж, лаганд хуримтлагдсан бүх бохирыг соруулан авч, залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед гарган авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Талийгаач залуугийн хувьд “Говь” ХК-д ажилд ороод гурван сар гаруй хугацаа өнгөрч байсан бөгөөд наадмын өмнө “жинхэлсэн” байжээ.

More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
